Бидний тухай

"Хайндшэйк" ХХК нь Япон улсын dretec брэндийн албан ёсны гэрээт борлуулагчаар 2021 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. dretec (dream Technology) компани нь 1997 оноос хойш Япон улсын зах зээлд жижиг электрон бараа, гэр ахуйн жин хэмжүүр, эрүүл мэндийн цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэх байр суурийг эзэлсээр ирсэн. dretec брэндийн бүтээгдэхүүнүүд нь орчин үеийн хийц загвартай, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай байдгаараа хэрэглэгчдийнхээ таашаалд нийцдэг билээ.